Интернэтэд хэрэглэгчээс үйлдвэрлэгч рүү шилжих шаардлагатай

Хуучирсан мэдээ: 2019.07.02-нд нийтлэгдсэн

Интернэтэд хэрэглэгчээс үйлдвэрлэгч рүү шилжих шаардлагатай

Олон улсын цахилгаан холбооны байгууллага МТ-д суурилсан дэд бүтэц, түүний хэрэглээ, нийгэмд хэрхэн нөлөөлж буй талаар судалгааг жил бүр хийдэг. Монгол Улсын хувьд ICT Development Index нь 2015 онд 85-д, 2016 онд 87-д, 2017 онд 91-р байрыг тус тус эзэлж буурсан байна. 2018 оны үзүүлэлт нь одоогоор хараахан гараагүй байгаа юм.

Source: https://www.itu.int/net4/ITU-D/idi/2017

Тоон утгыг задалж үзвэл, 100 хүнд ногдох гар утасны тоо, 100 хүнд ногдох идэвхтэй гар утасны өргөн зурвасын хэрэглээ нь 2017 онд өссөн. Харин интернэт хэрэглэгч байгууллагын тоо, компьютер ашиглаж байгаа өрхийн тоо огцом буурсан хандлагатай байна. Мөн олон нийтэд зориулсан интернэтийг түгээгч байгууллага (Internet cafe, номын сан, кофе шоп) гэх мэт газруудын тоо бага буурчээ.

Энгийнээр тайлбарлавал, гар утас хэрэглэж байгаа хэрэглэгчийн тоо нэмэгдсэн ч гэртээ болон гадуур компьютер хэрэглэдэг хэрэглэгчдийн тоо буурсан. Учир нь монгол хүмүүс нийтээрээ гар утсаа ашиглан интернэтэд хэрэглэгч байдлаар оршин тогтнож, харин компьютер, интернет ашиглан мэдлэг, мэдээлэл бий болгогч, үндэсний контент үйлдвэрлэгч байж чадахгүй байна.

М.ОТГОНБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж