ОХУ-ын “тагнуулч” гэх Бутина АНУ-ын шоронд 20 кг туржээ | News.MN

ОХУ-ын “тагнуулч” гэх Бутина АНУ-ын шоронд 20 кг туржээ

ОХУ-ын “тагнуулч” гэх Бутина АНУ-ын шоронд 20 кг туржээ

ОХУ-ын “тагнуулч” гэх Бутина АНУ-ын шоронд 20 кг туржээ

ОХУ-ын иргэн, улс төрийн идэвхтэн, нийтлэлч Бутина АНУ-ын шоронд хоригдож буй бөгөөд 20 кг туржээ. Одоо түүний жин дөнгөж 40 кг гарантай байгаа аж. Энэ талаар Бутины эцэг "РИА Новости”-д мэдээлжээ.

Турсан шалтгаанаа тэрбээр шоронгийн нөхцөл байдал, хоол хүнсний дутагдал, сэтгэл зүйн дарамтаас болсон хэмээн тайлбарласан байна. Одоо Бутина шоронд спортоор хичээллэж байгаа бөгөөд хамт хоригдож буй эмэгтэй хүмүүжигч нарт математик, англи хэл, нийгмийн чиглэлээр хичээл зааж байгаа аж.

Бутина өнгөрсөн оны долдугаар сард “Гадны хууль бус төлөөлөгчийн газартай үгсэн хуйвалдсан” хэргээр арван найман сар хоригдохоор болсон билээ. Түүндээ гэмшиж, буруугаа хүлээн зөвшөөрсөн учир түүнд олон жилийн ял өгөөгүй юм.

ОХУ-ын Думын “Олон улстай харилцах хороо”-ны дарга Леонид Слуцкий зургадугаар сарын сүүлээр Бутинатай утсаар холбогдож, түүний хугацааг наашлуулах талаар хууль тогтоомжийн дагуу бүхий л арга хэмжээ авч байгаа тухайгаа мэдэгдлээ. Ингэснээр Бутина аравдугаар сарын 25-нд суллагдах боломжтой аж.

Ц.АРИУНЗАЯА

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-07-02 202.9.45.157

Minii bodloor bol shorond yag yu bolj bgaag bid taavarshilgue shvv de.Tiimees tegj ih turj bgaag bodvol ih l hund bgaa bololtoi

Avatar

Зочин 2019-07-02 202.9.45.157

uraa uraa uragshaa

Avatar

Зочин 2019-07-02 202.9.45.157

хичээл зааж байгаа нь сэтгэлийн хадтай юм

Avatar

Зочин 2019-07-02 98.253.30.34

Ugaasaa USA shoronguud ulsiin ch bai huviin ch bai hool mash muu bdg gene lee.

Avatar

Зочин 2019-07-02 59.153.85.142

Яандаа хөөрхий

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж