Пара спортын хөгжлийн талаар сургалт зохион байгуулав

Хуучирсан мэдээ: 2019.07.02-нд нийтлэгдсэн

Пара спортын хөгжлийн талаар сургалт зохион байгуулав

Пара спортын хөгжлийн талаар сургалт зохион байгуулав

Монголын Үндэсний Паралимпийн хорооноос “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Пара спортын хөгжил” сэдэвт сургалтыг Өвөрхангай аймагт зургадугаар сарын 25-д зохион байгууллаа. Энэ удаагийн сургалтаар Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хууль, Монголын Паралимпийн хорооны үндсэн хуулийг удирдлага болгон Монгол улсад Паралимпийн хөдөлгөөнийг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд пара спортыг сурталчлах, биеийн тамир, спортын хөдөлгөөнд идэвхтэй оролцуулах, пара спортод хамрагдах тамирчдыг эрт илрүүлэх талаарх асуудлыг хөнджээ.

Сургалтад Өвөрхангай аймгийн Биеийн тамир, спортын газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, сум, баг хорооны нийгмийн ажилтнууд, спортын мэргэжилтэн, багш нарын 60 гаруй төлөөлөл оролцлоо.

Төрийн байгууллага, асран хамгаалагч эцэг, эх, гэр бүлийн гишүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг спортоор хичээллүүлэхэд хэрхэн дэмжлэг үзүүлэх, тэдний уялдаа холбоо, тэдэнд үйлчилж буй хууль, эрх зүйн талаар сургалтын хөтөлбөрт багтжээ. Мөн Паралимпийн брэнд, паралимпийн хөдөлгөөн, пара спортын хөгжил, олон улсын Паралимпийн хороо, гишүүн байгууллагын танилцуулгыг өгсөн байна.

Монголын Паралимпийн хороо талаар нэмэлт мэдээлэл хүргэхэд Монголын хөлбөмбөгийн холбоо, Монголын Паралимпийн хороо хамтран Олон улсын Паралимпийн наадмын төрөлд багтдаг хөдөлгөөний саажилтай хөлбөмбөгийн саажилттай хөлбөмбөгийн баг тамирчдыг бэлтгэх дасгалжуулагчдын сургалтыг зохион байгуулжээ.

Монголын хөлбөмбөгийн талбайд өнгөрөгч долоо хоногт болсон сургалт Улаанбаатар хотын болон орон нутгийн багш нар хамрагдсан байна. Энэхүү сургалтаар хөдөлгөөний саажилт гэж юу болох, дэлхийн улс орон хөдөлгөөний саажилттай хөлбөмбөгийн баг тамирчдад тавих халамж, үйлчилгээ, ангилал тогтоох болон техник, эмчийн үзлэг зэрэг онол, практик хосолсон сургалт заажээ.

Пара спортын төрөлд хамрагдах тамирчид нь оюун санааны хувьд эрүүл ч тархины булчинг удирдаж буй биеийн аль нэг хэсэг саатах үйл явц байдаг тул спортоор хичээллүүлснээр ажиллагаагүй болсон булчин эмчлэгдэх, цаашлаад эрүүлжих боломжтой юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж