
Шигшээ багаа дэлхийн аваргын хүрэл медальд хөтөлсөн эрхэм Лёвын дараачийн зорилго нь мэдээж Украйн болон Польшид зохиогдох 2012 оны Европын аварга шалгаруулах тэмцээн юм.
2006 онд Юрген Клинсманны залгааг авч, “Германы машин”-ыг дасгалжуулах болсон Лёв 55 тоглолтоос 38 хожил авсан амжилттай. Тэрбээр мөн Германы шигшээг удирдаж, 2008 оны Европын аваргын финалд шалгарч байсан билээ.
Дашрамд сануулахад, Германы шигшээ баг Евро-2012 тэмцээний сонгон шалгаруулалтаа ирэх есдүгээр сарын 3-нд Бруссель хотноо Бельгийн багтай хийх тоглолтоор эхлүүлэх юм.
С.Цэлмэг