"Ард түмний санал асуулга явуулна гэж зоригтой хэлж чадахгүй байгаа нь аюултай"

Хуучирсан мэдээ: 2019.07.02-нд нийтлэгдсэн

"Ард түмний санал асуулга явуулна гэж зоригтой хэлж чадахгүй байгаа нь аюултай"

"Ард түмний санал асуулга явуулна гэж зоригтой хэлж чадахгүй байгаа нь аюултай"

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд  Ц.Даваасүрэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр тус хуулийн төслийг дэмжихгүй байгаа ганц гишүүн юм.

Ц.Даваасүрэн сайд "Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг миний бие дэмжээгүй. Би гурван зүйлээс болгоомжилж байна. Өмнө нь сонгуулийн хуулийг журмаар тогтоодог байсныг хуулийн төсөлд сонгуулийн тогтолцоог хуулиар тогтооно гэсэн заалт орсон. Уг заалт нь нам сонгодог болох пропорциональ, эсвэл хүнийг сонгодог мажоритар системээр сонгуулийг явуулах уу гэдгийг Үндсэн хуульд тусгах гээд байгаа юм. Өөрөөр хэлбэл иргэдийнхээ сонгох эрхэд халдсан ийм заалт орсон учраас би дэмжээгүй.

Хоёрдугаарт, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг ард түмнээсээ санал авахгүйгээр баталчих вий гэсэн болгоомжлол байна. Үүнийг одоо болтол шидээгүй л байна. Уг нь ажлын хэсгийн гишүүдийн нэг нь ч болтугай "Ард түмний санал асуулга явуулна" гэж зоригтой хэлж чадахгүй байгаа учраас би болгоомжилж байна.

Гуравдугаарт,  1992 оны Үндсэн хуулийг баталсан 430 хүнээс илүү улс орныхоо төлөө сэтгэл гаргаж чадаж байна уу гэдэгт би эргэлзэж байна. Тухайн үеийн депутатууд харьцангуй мөнгөнд эвдрээгүй, улс орноо нэн тэргүүнд тавьдаг, тухайн салбартаа шилдэг ийм хүмүүс байсан учраас тэд зөв хууль баталсан гэдэгт би эргэлздэггүй. Энэ удаагийн өөрчлөлтөөр дордуулчих вий дээ гэсэн болгоомжлол байна гэсэн үг.

Өчигдөр намын бүлгийн хуралдаанаар гишүүдийн олонх маань Хуулийн төслийн 21.4-т УИХ-ын Сонгуулийн тогтолцоо, журмыг хуулиар тогтооно гэсний тогтолцоо гэсэн үгийг хасах санал гаргасан. Олонхын шийдвэр учраас уг заалтыг эцсийн хэлэлцүүлэгт хасах байх гэж найдаж байна. Хэрэв сонгуулийн тогтолцоо гэсэн заалтыг хасахгүйгээр ард түмний сонгох эрхэд халдвал 1990 оны Ардчилсан хувьсгалаар төр ард түмний гарт шилжиж байсан бол эсрэгээрээ төр намын гарт шилжих эргэлт болох учраас маш аюултай заалт. Манай намын гишүүд дунд иргэдээ боддог гишүүд нь олонх байсан учраас дээрх заалтыг хасах боломж бүрдэж эхэллээ” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж