Засагт хамтарсан намуудын гэрээг дүгнэхийг үүрэг болгов

Хуучирсан мэдээ: 2015.06.23-нд нийтлэгдсэн

Засагт хамтарсан намуудын гэрээг дүгнэхийг үүрэг болгов

Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр хуралдаж, Засгийн газарт хамтран ажиллахаар улстөрийн намуудтай байгуулсан гэрээний биелэлтийг яаралтай дүгнэж, Гүйцэтгэх зөвлөлд танилцуулахыг УИХ дахь Ардчилсан намын бүлэгт даалгажээ.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр хуралдахад гишүүдийнх нь зүгээс Засгийн газарт хамтран ажиллаж байгаа МАН-ын гэрээний биелэлтийг дүгнэх ёстой гэсэн асуудлыг хөндсөн юм. Гэвч УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд орон нутагт ажиллаж байгаа, мөн бүлгийн гишүүдийн ирцийг 100 хувь хүргэж энэ асуудлыг хэлэлцэх ёстой гэсэн байр сууринд хүрч хойшлуулсан. Тэгвэл Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл дээрх шийдвэрээрээ Засгийн газарт хамтарч байгаа бүх улстөрийн хүчнүүдийн гэрээний биелэлтийг дүгнэх ёстой гэсэн даалгаврыг ийнхүү бүлэгтээ өгөөд байна.

Эдийн засгийн хямрал, засаглалын хямралыг даван туулах зорилгоор УИХ-д суудалтай бүхий л нам, эвслийн бүлгийг Засгийн газарт хамтран ажиллах урилгыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг илгээж байсан юм. УИХ-д суудалтай намууд урилгыг хүлээж авснаар эрх баригч хүчин АН-аас гадна МАН, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг, ИЗНН-ууд хамтарч Шийдлийн Засгийн газар байгуулагдсан. Шийдлийн Засгийн газар байгуулагдан ажилласнаас хойш зургаан сар болж, ажлаа ч мөн дүгнүүлэх цаг ирээд байгаа.

Г.ДАРЬ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж