БНСУ-ын эх нярайн сувиллын аргыг Монголд нутагшуулах “Энх-Амаржин” төрсний дараах эх нярайн сувилал нээлтээ хийгээд нэг жилийг үджээ. Олон улсын стандартад нийцсэн энэхүү сувилал нэг дор 20 эх нярайг аавынх нь хамтаар хүлээн авах боломжтой зэрэг давуу талууд их бий. Эх нярайд шаардлагатай агаар, чийгшил зэргийг олон улсын стандартад нийцүүлэн төлөвлөж, сувиллын сувилахуйн баг үйлчилж байна.
“Энх-Амаржин” сувилал Монгол Улсын эх нярайг сувилах стандартад томоохон ахиц дэвшил авчирлаа. Төрсний дараа эхэд болон нярайд тохиолддог асуудлуудыг олон улсын туршлага, нөү-хауд тулгуурлан явуулахдаа монгол хүний биеийн онцлог, уламжлал, сэтгэлгээ хандлага зэргийг харгалзан үзэж хосолсон байдлаар үйлчилгээгээ хүргэж байна.
Холбоотой мэдээ