Ухаалаг төхөөрөмжийн хамгийн нэр хүндтэй компани болох “Apple” шинэ бүтээгдэхүүн гаргахдаа хятад хэрэглэгчдийнхээ санал бодол, хүсэл сонирхлыг загварт нь шингээж өгөхийг хичээдэг байна.
Энэ утхай тус компанийн Гүйцэтгэх захирал Тим Кук онцлоод “Apple” бүтээгдэхүүнээ хэрэглэгчдийнхээ сонирхолд нийцүүлэхийн тулд бүтээгдэхүүнийхээ өнгө, загварыг шинэчлэхээр зорьж байгаа гэжээ.
Хятад хэрэглэгчдийн хувьд алтлаг өнгө хамгийн эрэлттэй байдаг учраас шинэ загварын ухаалаг гар утсаа тус өнгөтэйгээр гаргасан гэжээ.
БНХАУ “Apple”-ийн хувьд хоёр дахь том зах зээл нь болоод байгаа юм.
Т.БИЛГҮҮН