Ухаалаг бугуйвчний хөгжлөөр хамгийн хурдацтай явж байгаа компанийг нэрлэ гэвэл та алийг нь гэх вэ? Фитбит, Жаубоун зэргийг нэрлэх байх. Гэхдээ албан ёсны судалгаа буюу бодит байдал танд огт өөр хариултыг өгөх болно. 2014 оны дэлхийн хамгийн үнэ цэнэтэй 50 брендийн нэгт зүй ёсоор тооцогдож байгаа Хятадын Apple гэгддэг Шиаоми компани дэлхийн ухаалаг бугуйвчны зах зээл дэх нийт бүтээгдэхүүний 4-ний нэг буюу 24,6 хувийг дангаар хангаж байна.
Гэтэл өнгөрсөн оны 2 дугаар хагасыг хүртэл Шиаоми нэг ч ухаалаг бугуйвчаа олон нийтийн зах зээлд нийлүүлээгүй байсан шүү дээ. Харин өнөөдрийн байдлаар компани зах зээлд 2,8 сая ширхэг ухаалаг бугуйвчийг нэвтрүүлсэн байна.
Хятад улс өнгөрсөн оны хоёрдугаар хагасаас эхлэн ухаалаг гар утасны ертөнцөд шинэ тэсрэлт хийн хүчтэй өрсөлдөгч болохоо харуулсан, Мөн Шиаоми компани энэ оны эхээр эхний 12 цагийн дотор 2 сая гаруй ухаалаг гар утсыг худалдаалснаар дээд амжилт тогтоосон билээ.
Шиаомигийн хэрэглэгчдэд санал болгож байгаа ухаалаг бугуйвч MiBand 15 ам.долларын эхлэх үнээр зах зээлд нэвтэрч байгаа юм. Дэлхийн ухаалаг бугуйвчны зах зээлийн 25 хувийг хангаж байгаагаараа Шиаоми дэлхийн хоёр дахь том нийлүүлэгч гэсэн нэрийг зүүж эхэллээ.
Харин Фитбит компани 34,2 хувийг эзэлж байгаагаараа жагсаалтыг тэргүүлж байгаа юм. Компани мөн энэ сарын 10-ны Лхагва гарагт шинэ бүтээгдэхүүний нээлтийн товоо зарласан.
Чухам ямар бүтээгдэхүүн электрон төхөөрөмжийн ертөнцөд мэндлэх вэ гэдэг нь нууцлагдаж байна.