Боулингийн “Strikes” клубын нэрэмжит тэмцээний шилдгүүд тодров

Хуучирсан мэдээ: 2019.07.02-нд нийтлэгдсэн

Боулингийн “Strikes” клубын нэрэмжит тэмцээний шилдгүүд тодров

Боулингийн “Strikes” клубын нэрэмжит тэмцээний шилдгүүд тодров

Г.Ууганболд ерөнхийлөгчтэй боулингийн “Strikes” клубын нэрэмжит тэмцээн энэ жил гурав дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. “Big bowling” төвд зургадугаар сарын 30-нд болсон тус тэмцээнд 12 багийн 70 тамирчин оролцсон бөгөөд бүх баг зонд хуваагдаж, шалгарсан багууд хасагдах журмаар тоглож аваргаа тодруулсан.

Таван сая төгрөгийн шагналын сантай тэмцээний багийн төрөлд “Winners” клубын нэгдүгээр баг түрүүлж, удаах байранд “ТЭЦ-3” клубын баг, гуравдугаар байранд “Big bowling” клубын нэгдүгээр баг шалгарлаа.

Тэмцээний шилдэг тамирчин буюу өндөр онооны эзнээр эрчүүдээс гэмтэл бэртлээс эргэн ирсэн “ТЭЦ-3” клубын тамирчин Ч.Элбэгзаяат ойрд харагдаагүй 245 оноогоор тодорлоо. Харин эмэгтэй шилдэг тамирчны шагналыг “Strikes” клубын тамирчин Т.Долгормаа (216 оноо) хүртсэн юм.

Боулингчдын дунд брэнд болсон уг тэмцээний медалиас зохион байгуулагч “Strikes” клубын багууд энэ жил анх удаагаа мултарлаа. Учир нь том клубуудын эсрэг олон залуусын нэгдэл болсон “Winners” клуб өчигдрийн тэмцээнд ч хүчтэй өрсөлдөгч болохоо харуулсан билээ. Мөн боулингийн спортын мастер С.Хандаагийн ахалсан “ТЭЦ-3” баг бэлтгэл сайтай байлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж