Ч.Бат-Эрдэнэ Азийн даамын холбоог удирдана

Хуучирсан мэдээ: 2019.07.02-нд нийтлэгдсэн

Ч.Бат-Эрдэнэ Азийн даамын холбоог удирдана

Ч.Бат-Эрдэнэ Азийн даамын холбоог удирдана

Узбекистаны нийслэл Ташкент хотод даамын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр өндөрлөлөө. БНХАУ, Узбекистан, Казахстан, Монгол зэрэг долоон орны даамчид өрсөлдсөн 100 буудалт даамын үндсэн төрлөөс манай тамирчид зургаан алт, таван мөнгө, гурван хүрэл медаль хүртэж, тивдээ шилдэг гэдгээ дахин нотоллоо.

Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд түрүүлсэн ДДХМ Б.Мөнхжин, эмэгтэй ангилалд түрүүлсэн Б.Мишээл нар Олон улсын их мастер цолны болзол хангасан байна. Мөн ахмадын ангилалд спортын мастер Д.Дорж, U-17 насны охидын ангилалд дэд мастер У.Баяржаргал, U-14 насны охидын ангилалд спортын мастер Н.Лхагвадолгор, U-8 насны охидын ангилалд нэгдүгээр зэргийн тамирчин Г.Гоомарал нар аваргын алтан медалийн эзэд болжээ. Манай тамирчид блиц болон рапид төрөлд шилдэг амжилт үзүүлсэн байна.

Энэ удаагийн тэмцээний үеэр Азийн даамын холбоо/ADC/-ны ээлжит их хурал болж, БНХАУ, Япон, Монгол, Казахстан, Узбекистан, Афганистаны төлөөлөгчид оролцлоо. Хурлаар бүн нутагт даамын спортыг хөгжүүлэх талаар хэлэлцэж, 2021 оны тивийн аварга шалгаруулах тэмцээнийг Казахстан улс хүлээн авахаар болжээ.

Мөн хурлын үеэр хэлэлцсэн гол асуудлын нэг болох 2019-2023 онд Азийн даамын холбоог удирдах Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг сонгосон явдал байлаа. Монгол Улсын иргэн Ч.Бат-Эрдэнэ олонхийн саналаар холбооны Ерөнхийлөгчөөр улиран сонгогджээ. Түүний хувьд ирэх дөрвөн жилд Азийн даамын холбоог үргэлжлүүлэн удирдахаар болсон байна. Мөн ОУИМ Г.Ганжаргал тус холбооны Ерөнхий нарийн бичгийн даргын сонгуульт албыг хашихаар болжээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг http://asiadraughts.org/-с аваарай.

100 буудалт даамын Азийн аварга ДДХМ Б.Мөнхжин, Б.Мишээл нар Олон улсын их мастер цолны болзлыг хангасан байна

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж