Ойрын үед ОХУ-д махны үнэ багадаа 10 хувиар өсөх магадлалтай байна. Энэ талаар Үндэсний хүнс тэжээлийн нийгэмлэгээс мэдэгдлээ. Ялангуяа импортоор орж ирдэг гахай, тахиа, үхрийн маханд ногдох нэмүү өртгийн албан татвар нэмэгдсээр байвал үнэ цаашид өсөх магадлалтай юм.
Өмнө нь мал амьтанд ногдох 10 хувийн албан татварыг хүнстэй хамтатган далд хэлбэрээр авдаг байжээ. Гэвч сүүлийн жилүүдэд бичиг баримтын найруулгад өөрчлөлт орсонтой холбоотой далд хэлбэрийн татварыг 2019 оны дөрөвдүгээр сарын 1-нээс ил болгосон. Үүнийг Хөдөө аж ахуйн болон Санхүү, эдийн засгийн яам өөр өөрөөр тайлбарлаж байгаа юм. Хөдөө аж ахуйн яамны зүгээс энэхүү өөрчлөлт нь урьд нь үйлчилж байсан хуулийг үндсээр нь өөрчилсөн гэж үзэж байгаа бол Санхүү, эдийн засгийн яам нууц хэлбэрээр байсан нэмүү өртгийн албан татварыг ил болгосон гэж үзэж байна.
ОХУ-ын Махны нийгэмлэг хувь хүн хэрэгцээндээ гаднын улсаас мах, махан бүтээгдэхүүн импортолж байгаа нь хүнсний аюулгүй байдалд аюултай байгаа тул үүн дээр хязгаарлалт хийхийг Засгийн газраасаа хүсчээ. Энэ асуудал сүүлийн үед цахим орчинд нэлээд шүүмжлэл дагуулаад байгаа юм. Үүнийг “Мираторг” компанийн тэргүүн Виктор Линник иргэдийг “дэмий хөөргөж” байгаа асуудал, бид улс орныхоо хөгжлийн талаар ярих ёстой болохоос өнөө маргаашийн “идэх уухаа” бодох ёсгүй гэж мэдэгджээ.
Ц.АРИУНЗАЯА
Эх сурвалж: Лента.ру
Холбоотой мэдээ