Зүлгэн гадаргуутай талбайн Уимблидон эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.07.02-нд нийтлэгдсэн

Зүлгэн гадаргуутай талбайн Уимблидон эхэллээ

Зүлгэн гадаргуутай талбайн Уимблидон эхэллээ
Wimbledon 2007 View from BBC Hoist

Найртай зуны наадмын уур амьсгал орсон энэ өдрүүдтэй зэрэгцээд дэлхийн спортын томоохон үйл явдал болох мэргэжлийн талбайн теннисний хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг Уимблидон хөшгөө нээж байна. Мэргэжлийн талбайн теннисний 4 Их Дуулга тэмцээнүүдээс зүлгэн гадаргуутай талбайд болдог тус тэмцээн 1877 онд анх зохиогдож эхэлсэн бөгөөд дайны хүнд жилүүдэд түр завсарласан Уимблидон энэ жил 133 дахь жилтэйгээ золгож буй юм.

Уимблидон тэмцээн Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын нийслэл Лондон хотын баруун өмнөд Мертон дүүрэг дэх теннисний төвд энэ сарын 1-нээс 14-ний өдрүүдэд болно. Энэ жилийн Уимблидоны эрэгтэй ганцаарчилсан төрөлд Н.Жокович, эмэгтэй ганцаарчилсан төрөлд А.Кербер нар цомоо хамгаалан өрсөлдөж байна. Уимблидонд түрүүлсэн теннисчин өөрийн чансааны оноон дээрээ 2000 оноо нэмэх бол шагналын сан нь өнгөрсөн жилийнхээс 4 саяар нэмэгдэж, 38 сая пунт стерлинг болсон.

Тэмцээн эхний шатнаас л сонирхолтой өрнөж байна. Дөнгөж саяхан ирээдүйн шилдэг тамирчид гэгдэж буй, магадгүй энэ тэмцээнд “ногт” ганзагалан ирсэн 22 настай герман залуу А.Зверев, 20 настай грек залуу С.Циципас нар өрсөлдөгч нартаа хожигдож, гэртээ буцах боллоо. Залуус энэ жил ямартаа ч зүлгэн гадаргуутай тэмцээнд өндөр амжилт үзүүлж чадсангүй. Харин хашир туршлагатай Н.Жокович 3 сетэд 6-3, 7-5, 6-3 харьцаатай Германы ахмад тамирчин Ф.Кольшрайберыг буулган авч, бие халаалт хийлээ.

Эмэгтэй ганцаарчилсан төрөлд япон гаралтай Н.Осака эхний шатанд Оросод төрсөн, казах иргэншилтэй Ю.Путинцевад хожигдож гэртээ харилаа. Хоёр теннисчин эхний сетэд эн тэнцүү өрсөлдөж тай-брейкээр 7-4 харьцаатай Ю.Путинцева хожсон бол дараагийн сетэд Н.Осака үнэндээ л юм бололгүй ердөө 2 гэйм авч, 6-2 харьцаатай хожигдон тэмцээнээ өндөрлүүлэв. "Их Дуулга" тэмцээний хошой цомын эзэн Н.Осакаг буулгаж авсан Ю.Путинцева дараагийн шатанд Швейцарийн В.Голубичтай тоглоно.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж