Олон улсын спортын сэтгүүлчдийн өдөр тохиож байна

Хуучирсан мэдээ: 2019.07.02-нд нийтлэгдсэн

Олон улсын спортын сэтгүүлчдийн өдөр тохиож байна

Олон улсын спортын сэтгүүлчдийн өдөр тохиож байна

Олон улсын спортын сэтгүүлчдийн баярын өдөр өнөөдөр тохиож байна. Спортын сэтгүүлчид 1995 оны долдугаар сарын 2-ноос эхлэн баярын өдөр болгон тэмдэглэж байна. Тэртээ 1924 оны энэ өдөр Францын нийслэл Парис хотод Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо байгуулагдсан түүхтэй.

Спортын дууч гэгддэг спортын сэтгүүлзүйн салбарынхан дэлхийн өнцөг булан бүрт баяраа тэмдэглэж байна. Монголын спортын сэтгүүлчид өнөөдөр хөлбөмбөг тоглож, спортын талбай дээр өнжихөөр болжээ.

Их спортын ялалт, ялагдал бүрт тамирчид, багийн хамт байдаг спортын сэтгүүлчид маш том хариуцлагын ард байдаг билээ. Спортын үйл явдлын халуун цэгээс мэдээлэл бэлтгэж, дамжуулахад мэргэжлийн ур чадвараас гадна хурдан, шаламгай, тэвчээр шаарддаг.

Спортод зүтгэлтэй, сэтгэлтэй хүн энэ мэргэжлийг сонгож, энгүй их үйл явдлын дунд хөвөрч чадах билээ.

Их спортын амжилт, ялалтын салшгүй хэлхээ болсон спортын дууч, сэтгүүлчдэдээ Олон улсын спортын сэтгүүлчдийн өдрийн баярын мэнд хүргэе!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж