Ким Кардашиан “Кимоно” нэрийг ашиглахаа больжээ

Хуучирсан мэдээ: 2019.07.02-нд нийтлэгдсэн

Ким Кардашиан “Кимоно” нэрийг ашиглахаа больжээ

Америкийн реалити шоуны од Ким Кардашиан дотуур хувцасны шинэ брэндээ танилцуулж, үүнийгээ Японы үндэсний хувцас болох кимоногийн нэрээр нэрлэх гэж байгаагаа зарласан нь япончууд төдийгүй маш олон хүнийг бухимдуулсан. Тэрбээр энэ санаагаа өөрчилж, шинэ бүтээгдэхүүнээ өөр нэрээр зах зээлд гаргах гэж байгаа тухайгаа өчигдөр /2019.07.1/ инстаграмаараа дамжуулан мэдэгджээ.

Ким Кардашиан “Би үргэлж бусдыг сонсож, бусдаас суралцах замаар өсөж хөгжиж ирсэн. Надтай санаа бодлоо хуваалцаж, дуу хоолойгоо хүргэсэн хүмүүст би талархаж байна. Сайтар эргэцүүлж бодсоны эцэст би шинэ бүтээгдэхүүнээ өөр нэрээр нэрлэхээр шийдлээ” хэмээн бичжээ.

Хэдхэн хоногийн өмнө шийдвэрээсээ буцахгүй гэж мэдэгдэж байсан Кардашианд Киото хотын захирагч япончуудын соёл уламжлалыг хүндэтгэж, кимоно нэрийг ашиглахгүй байхыг хүссэн захидал бичсэн билээ. Кардашианы дээрх мэдэгдлийг хүмүүс талархан хүлээн авч, түүний дотуур хувцасны брэндэд “sKim Wear”, “KimBody” зэрэг шинэ нэрнүүдийг сошиал хуудсанд нь санал болгож эхэлжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж