АБГББХ-оо хаалттай хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2015.06.23-нд нийтлэгдсэн

АБГББХ-оо хаалттай хуралдаж байна

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан Төрийн ордны “Г” танхимд хаалттай үргэлжилж байна. Тус хуралдаанаар Цэргийн бодлогын үндсийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байгаа бөгөөд хаалттай горимоор хэлэлцэх дэгтэй юм.

Монгол Улсад өнөөдөр мөрдөгдөж байгаа Цэргийн бодлого нь 1998 онд УИХ-аас батлагдсан юм байна. Түүнд зэвсэгт түрэмгийллээс сэрэмжлэх, түүнийг няцаахад улс орон, зэвсэгт хүчнийг бэлтгэх, ашиглахад чиглэсэн арга хэмжээнүүдийг гол болгон тусгасан бол одоо хэлэлцэж байгаа төсөлд  батлан хамгаалах тогтолцооны үндсийг нэг мөр тодорхойлох, орон нутгийн хамгаалалтыг бэхжүүлж бүх нийтийн оролцоонд тулгуурласан өөрийгөө батлан хамгаалах тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн бодлогыг баримтлах. Батлан хамгаалах асуудал улс төр, эдийн засаг, нийгэм, эрх зүй, цэргийн цогц арга хэмжээнээс бүрдэхийг тусгаснаараа онцлог юм.

Мөн 1998 оны Цэргийн бодлогын баримт бичиг 4 зүйл, 32 бүлэгтэй бол энэхүү баримт бичгийг 8 зүйл, 51 бүлэгтэй байхаар заажээ.

Мөн хуралдаанаар Тагнуулын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх юм. Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү хуулийн төсөлд гадаад тагнуул, сөрөх тагнуул, цэрэг-стратегийн тагнуул, хилийн тагнуул явуулах, тагнуулын мэдээлэлд дүн шинжилгээ хийх чиг үүрэг, бүтцүүд Тагнуулын ерөнхий газарт төвлөрнө. Цэрэг-стратегийн болон хилийн тагнуулын дүрэм, ажиллах журмыг Тагнуулын ерөнхий газрын даргаас Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, Хил хамгаалах байгууллагын дарга нартай тус тус хамтран баталдаг байх зэрэг зарчмын өөрчлөлтүүд тусгаад байна. Энэ асуудлыг тус байнгын хороо хаалттай горимоор хэлэлцэнэ.

Г.ДАРЬ

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж