Хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж байгаа олон талт ажлыг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны дөрөвдүгээр сарын 09-ний өдрийн 60 дугаар зарлиг гарсан. Зарлигийн хэрэгжилтийн хангах хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2019 оны тавдугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар 2019-2020 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарласан.
Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар “Хүүхдийн хөгжил, хамгааллын жилийн 2019-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний төслөө танилцуулж байна. Иргэн та дээрх төсөлтэй танилцан, санал хүрсэлтээ 2019 оны долдугаар сарын 05-ны дотор ГБХЗХГ-ын Хүүхдийн хөгжил, хамгааллын газарт azjargal.j@fcy.gov.mn хаягаар ирүүлээрэй.
Холбоотой мэдээ