Их Британийн хатан хаан II Элизабет нөхрийнхөө хамт Герман улсад өнөөдөр /VI.23/ төрийн айчлал хийжээ. Тэрээр нацист Германы үеийн бөөнөөр хорих лагерт зочилж, амь үлдэгсэдийн хөшөөнд цэцэг өргөх аж.
Өдгөө 89 настай II Элизабет Берлинд маргааш /VI.24/ Германы канцлер Ангела Меркель, ерөнхийлөгч Йоахим Гауктай уулзаж, голоор завьтай аялал хийх гэнэ. Харин пүрэв гаригт /VI.25/ Германы санхүүгийн төв Франкфуртаар аялахаар төлөвлөжээ.
94 настай хунтайж Филипп болон II Элизабет нар өмнө нь 1965, 1978 оны хавар, 1992, 2004 оны намар Германд айлчилж байсан аж.
Эх сурвалж: Associated Press
Б.АНХТУЯА