Багаасаа урлагт хөл тавьж эдүгээ өөрийн гэсэн дуулал, өнгө төрхийг бий болгож чадсан залуу уран бүтээлчдийн нэг бол дуучин Т.Амина юм. Тэрбээр Улсын филармонийн гоцлол дуучин хэмээх алдраар овоглон багагүй хугацаанд уран бүтээлээ туурвиж ирсэн юм.
Үргэлжлүүлэн суралцаж, магистрын зэрэг хамгаалах гээд уран бүтээлээсээ түр хөндийрөөд байсан тэрээр “Уруулаа бүү нуугаарай” нэртэй шинэ гаргалаа.