Реппер GINJIN-г Тайвань улсын хэвлэлүүд онцоллоо

Хуучирсан мэдээ: 2019.07.02-нд нийтлэгдсэн

Реппер GINJIN-г Тайвань улсын хэвлэлүүд онцоллоо

Реппер GINJIN-г Тайвань улсын хэвлэлүүд онцоллоо

Сүүлийн жилүүдэд залуусыг байлдан дагуулах болсон trap урсгалаар дуулдаг реппер GINJIN 30 дахь удаагаа зохион байгуулагдсан  "GMAwards"-д оролцжээ. Зургадугаар сарын 28-ны өдөр Тайвань улсын нийслэл Тайпейд зохион байгуулагдсан тус арга хэмжээний улаан хивсний ёслолд тэрбээр монгол дээлээрээ гоёжээ. Тайвань улсын хэвлэлүүд GINJIN-г Монголын хип хоп урсгалыг дэлхийд таниулахаар ажиллаж байгаа тухай онцолсон талаар тэрбээр өөрийн твиттер хуудастаа жиргэсэн байна.

Тайвань улсын "Focus Taivan news channel" сайтад “Дэлхий даяар  Монгол Улсыг морин хуур, уртын дуугаар төсөөлдөг бол хип хопын хөгжил тун өндөр түвшинд хөгжсөн гэдгийг реппер GINJIN харуулж байна. Түүний хувьд энэ жил 26 настай бөгөөд өөрийн орны хип хопын хөгжлийн талаарх гадны хүмүүсийн үзэл бодлыг өөрчлөх зорилготой” хэмээн онцолжээ.

Харин GINJIN  “Монголчууд өөрсдийнхөө соёлоо дэлгэн харуулахын тулд ардын дуу, эсвэл уламжлалт дууг ашигладаг ч би хип хопоор дамжуулан өөрсдийн соёлыг түгээхийг хүсдэг. Орчин үеийн хөгжмөөр дамжуулан үндэсний соёл, түүхийг харуулахыг зорьж байна. Өмнө нь би зөвхөн олон нийтэд зориулан хөгжим хийж байсан ч хожим нь Тайвань улсад сурч байхдаа бүх дэлхий даяар хөгжим хийх ёстойгоо ойлгосон" гэжээ. Сонирхуулахад, тэрбээр Тайвань улсад төдийгүй Азийн орнуудад нэр хүнд нь өсч яваа YZ, Хонгконгийн реппер Dough-boy нартай хамтарч ажиллахаар болсон байна. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж