Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянган төгрөг боллоо

Хуучирсан мэдээ: 2019.01.03-нд нийтлэгдсэн

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянган төгрөг боллоо

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянган төгрөг боллоо

-ХУУЛЬД ЗААСАН ТОРГУУЛИУДЫН ХЭМЖЭЭ ӨСНӨ-

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240 мянга байхаар тогтоосон. Энэхүү өөрчлөлтийг өчигдөр буюу нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхлээд байна.

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхийг удаа дараа шаардаж ирсний үр дүнд ийнхүү 240.000 төгрөг буюу 25 хувиар нэмэгдсэнээр хуульд заасан торгуулиудын хэмжээ өсөх ажээ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2013 онд 192.000 төгрөг болгосноос хойш өөрчлөлт ороогүй байсан билээ.

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох талаар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны дарга, тухайн үеийн Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны Дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар, Хөдөлмөрийн яамны үйлдвэрчний холбооны ажлын албаны дарга Д.Бямбаа нар мэдээлэл хийсэн юм.

Г.Баярсайхан “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хамгийн сүүлд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 2013 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн 07 тоот тогтоолоор сард 192.000 төгрөг буюу нэг цагт 1142 төгрөг 86 мөнгө байхаар тогтоож, 2013 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөж эхэлсэн ба түүнээс хойш 2 жил гаруй хугацаа өнгөрсөн байна.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуульд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жилд нэг удаа шинэчлэн тогтоохоор зохицуулсан байдаг. Аль хэдийнэ хоёр жил өнгөрч байгаа учир бид шинэчлэхээр болсон. Энэ асуудал дээр Монголын үйлдвэрчний эвлэл 40 хувиар нэмэх саналтай байсан бол Ажил олгогчдын холбоо өөр байр суурьтай байсан.

Засгийн газраас олон хувилбараар эдийн засгийн тооцоо, судалгаа хийсэн. 40 хувиар нэмбэл эдийн засагт сөрөг үр дагавартай учир дэмжээгүй. Эхлээд 22.5 хувь гэсэн шийдвэр гарсан бөгөөд бид ярилцаж байгаад тэгш тоо болгох хэрэгтэй гэж үзсэн. Эцэст нь 25 хувиар нэмэх шийдвэр гаргасан. Одоогийн байдлаар нийт ажил эрхлэгчдийн 4 хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжиж байна. Эдгээр ард иргэдийн хувьд хэрэгтэй зүйл болж байгаа гэдгийг хэлье.

Энэ хүрээнд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 2016 оны дөрөвдүгээр сарын 20-ний өдрийн 04 тоот тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг цагт 1428 төгрөг 60 мөнгө буюу сард 240.000 төгрөг байхаар шинэчлэн тогтоож, 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөхөөр шийдвэрлэлээ. Энэ нь өмнөх хэмжээнээсээ 25 хувиар нэмэгдэж байгаа юм. Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, МҮЭХ болон Хөдөлмөрийн яамны хамт олон маань их сайн ажилласан. Сайдын хувьд талархаж байна.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь тодорхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардах энгийн ажилд ажиллаж байгаа ажилтанд төлөх хөдөлмөрийн хөлсний хамгийн доод хэмжээ юм" хэмээн мэдээлж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж