"Эко Шинэс" эмийн сангийн эздэд шүүхээс ял оноосонгүй

Хуучирсан мэдээ: 2019.07.02-нд нийтлэгдсэн

"Эко Шинэс" эмийн сангийн эздэд шүүхээс ял оноосонгүй

"Эко Шинэс" эмийн сангийн эздэд шүүхээс ял оноосонгүй

Цахилгааны утас ил задгай байснаас болж дахин нэг хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг хэдхэн хоногийн өмнө гарсан билээ. Хэргийг сануулвал, өнгөрөгч сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 20.29 цагийн орчимд тус дүүргийн 19 дүгээр хороо, Цайз захын ойролцоо хүүхэд нас барлаа гэсэн дуудлага мэдээлэл ирсэн байна. Үүний дагуу цагдаагийн бүрэлдэхүүн очиж шалгахад таван настай Б нь хашаандаа тоглож байгаад тогонд цохиулсан байж болзошгүй байдлаар нас барсан байжээ.

Уг хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. Хохирогч хүү айл хооронд татсан цахилгааны гэмтэлтэй утаснаас болж амиа алджээ.

Тогонд цохиулж амиа алдсан хэрэг үүгээр зогссонгүй. Одоогоос жилийн өмнө буюу Сүхбаатар дүүргийн VII хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан "Эко Шинэс" эмийн сангийн төмөр хаалганд есөн настай хүү тогонд цохиулж амиа алдсан юм.

Уг хэргийн шүүх хурал өнгөрсөн баасан гаригт болж, "Дэлгэр төв"-ийн эзэн С.Энхжаргалд нэг жилийн ял оноож, "Эко Шинэс" эмийн сангийн эрхлэгч Г.Ганпүрэвийг гэм буруугүй гэж үзсэн юм. Гэвч талийгаач хүүгийн ар гэрийнхэн давж заалдахаа мэдэгдсэн билээ.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж