Нисгэгч онгоцоо амжилттай газардуулж, 152 зорчигчийг аварчээ

Хуучирсан мэдээ: 2019.07.02-нд нийтлэгдсэн

Нисгэгч онгоцоо амжилттай газардуулж, 152 зорчигчийг аварчээ

Нисгэгч онгоцоо амжилттай газардуулж, 152 зорчигчийг аварчээ

Германы Кольн хотоос долдугаар сарын 1-ний Даваа гаригийн өглөө хөөрсөн, 152 зорчигчтой, Болгарын агаарын тээврийн “Electra Airways” компанийн “Boeing 737-400” онгоц Израилийн Тель-Авивын Бен Гурион олон улсын нисэх онгоцны буудалд ослын буулт хийжээ.

Нислэгийн үеэр тус зорчигч тээврийн онгоцны нэг дугуй буудаж, нисгэгч нэг ч хүн бэртээж гэмтээлгүйгээр, орон нутгийн цагаар 16:15 цагт Бен Гурион нисэх онгоцны буудалд онгоцоо амжилттай газардуулж чадсан байна.

Израйлийн хэвлэлд мэдээлснээр, даваа гаригийн үдээс хойш тус онгоцыг газардахаас өмнө 100 орчим түргэн тусламжийн болон холбогдох албаныхан тусламж үзүүлэхээр онгоцны буудалд бэлэн байсан аж.

Б.ЖАРГАЛ
Эх сурвалж: The Daily Mail

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж