БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс, Азийн санхүүгийн төв болох Хонконгийн Засгийн газар Хятадад ялтан шилжүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болсон ч сая сая хонгконгчуудын эсэргүүцэлтэй тулгарснаар уг төслийн хэлэлцүүлгийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байгаа юм.
Гэмт хэрэгтнийг Хятадад шилжүүлэх хуулийн төслийг бүрмөсөн буцааж татахыг, мөн Хонгконгийн захирагч Кэрри Ламыг огцрохыг шаардаж хоёр сая орчим хонгконг зургадугаар сарын 10-наас эхлэн жагссан бөгөөд сүүлийн хэдэн өдөр жагсаал цуглаан түр намжаад байсан билээ.
Өчигдөр буюу даваа гаригт /2019.07.01/ Хонгконгийг Британийн колоничлолоос Хятадын захиргаанд шилжүүлсний 22 жилийн ойн өдөр тохиосон бөгөөд энэ өдрийг тохиолдуулан Хонгконгийн иргэд дахин жагсаал зохион байгуулсан юм. Уур хилэнд автсан хонгконгчууд үдээс хойш парламентын ордон руу нэвтрэн оржээ.
Цагдаа нар тэдний дайралтыг зогсоож дийлээгүй ба парламентын байранд нэвтэрсэн олон зуун иргэн Хонгконгийн захирагч Кэрри Лам, Хятадын дарга Ши Жиньпин нарын хөргийг буулгаж, Британийн колоничлолын үеийн далбааг парламентын танхимын индэрт өлгөн, хана туурган дээр нь улс төрийн агуулгатай уриа үгс бичиж үлдээжээ.
Энэхүү үймээн самуунаас үүдэн Хонгконгод онц байдал зарлаж, парламентын байранд байгаа албан хаагчдыг нүүлгэн шилжүүлжээ. Шөнө дунд цагдаагийн нэмэгдүүлсэн хүч ордонд орж ирснээр тэмцэгчдийг хөөн гаргаж чадсан байна.
"Нэг улс- хоёр систем" нэрийн дор өөртөө засах ихээхэн хэмжээний эрх эдэлдэг Хонконг нь Хятад улстай ялтан шилжүүлэн өгөх тухай гэрээ байгуулаагүй. Хонгконгийн эрх баригчдын тухайд Хятадын талын байр суурийг дагаж байгаа бол сөрөг хүчин уг хуулийн төслийг хэлэлцэхээс татгалзаж байгаа аж. Олон зуун мянган иргэн энэхүү хуулийн төслийг эсэргүүцэж буй бөгөөд хэрэв дээрх хууль хэрэгжээд эхэлвэл зөвхөн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд төдийгүй эрх чөлөөнийхөө төлөө тэмцсэн, хүний эрхийг хамгаалсан энгийн гэмгүй хүмүүс ч Хятадын бодлогын бай болохыг үгүйсгэхгүй хэмээн үзэж байгаагаа илэрхийлж буй юм.
Зочин 2019-07-02 146.115.163.21
Bas neg Goya jujig uu baruunii nauruulsan.
Зочин 2019-07-02 66.181.170.73
хятад задрахыг өвөр монголчууд хүлээж байгаа гэж найдъя
Зочин 2019-07-02 202.21.108.222
Хонконгчууд Английг санагалзаж байна. Зөв шүү
Зочин 2019-07-02 202.21.109.120
чадахгүй байх гэж их санаа зовж байсан
Зочин 2019-07-02 66.181.161.17
хятадуудтай яаж тэмцэхээ мэдлэг болсон бн.хонгконгийн эрх баригчид баяртайгаар хурлын танхимаа чөлөөлж өгсөн.жагсагчид ч танхимыг цагдаад өгсөн бн.нэгдмэл улс болох алхамыг ниитээрээ хийжээ.
Зочин 2019-07-02 202.21.109.120
ашгүй овоо ш дээ
Хэрэг хуучирдаггүй 2019-07-02 172.58.60.108
х*******н тагнуулын албанд ажилладаг х*******н кондом Тошилийн Баярхүү гэрийнхээ цэвэрлэгчийн 14 настай охиныг хүчиндэж жирэмслүүлээд абортны мөнгө гэж 3 н сая төгрөг өгөөд зугатсан гэнээ. Шанхайд оюутан бахдаа х*******н тагнуулд элссэн Хүү Наранцацралт, монгол охидийн х***а зардаг мөн х*******н тагнуулч охин Наранзул. Хөнгөн бетон компани. Гэр бүлээрээм250 х*******н тусгай албадынихорлон сүйтгэгчдийг монголд оруулж оршин суулгаж хятадын бичиг баримт зөвшөөрлийг үхэн хатан хөөцөлдөж хахуульдаж б
болдоо 2019-07-02 202.126.88.212
гонконгчуудын зөв ш дээ … хятадын бодлого нь буруу болоод л тэгж байгаа шүү дээ
mongolhvv 2019-07-02 59.153.115.235
hyatad dotoroo iim vimeentei baibal ih sain daa mongold.ochoo bas taiban asuudal bgaa.. deer ni shinjan-uigar bol hyatad hezee ch taiban bailgahgui ard tvmen bnaa..