Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн талаар судалгаа хийжээ

Хуучирсан мэдээ: 2019.07.02-нд нийтлэгдсэн

Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн талаар судалгаа хийжээ

Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн талаар судалгаа хийжээ

Дорнод аймгийн прокурорын газар аймгийн хэмжээнд үйлдэгдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан "Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх" гэмт хэргийн шийдвэрлэлтийг 2018 оны сүүлийн хагас жил, 2019 оны эхний 5 сарын байдлаар судалжээ.

Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй болон гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс бие биенээ зодсон, гэмтэл учруулсан талаархи  гомдол, мэдээлэл 42 ирсэнээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан 18, хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн 11, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 16 байна.

Тус аймгийн Хэрлэн сумын 4, 6 дугаар багийн иргэдээс энэ төрлийн гэмт хэрэг зөрчилд холбогдсон тохиолдол түлхүү  гарчээ.

Судалгаагаар гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллах хамтарсан баг болох өрхийн эмч, сум хороо, сургууль, халамж, хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын нийгмийн ажилтан, цагдаагийн алба хаагч, энэ чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг төрийн бус байгууллагын төлөөллүүдийн үүрэг хариуцлага сул байгаа нь ажиглагдсан байна. Иймээс иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр яриа таниулга хийж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах талаар Хэрлэн сумын 4, 6 дугаар багийн Засаг дарга нарт прокурорын “Мэдэгдэл” хүргүүлжээ.

ДОРНОД АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж