Дорнод аймгийн Халх гол суманд сэтгэцийн эмгэгтэй, эрэгтэй Э нь зургадугаар сарын 28-ны өдөр гэрээсээ гараад сураггүй алга болжээ. Тэрбээр Халх гол сумын Цогтсүмбэр багийн 37 дугаар байранд оршин суудаг бөгөөд гэрээсээ явганаар гараад өнөөдрийг хүртэл олдоогүй байгаа аж.
Тус аймгийн Онцгой байдлын газар болон цагдаагийн байгууллагын алба хаагчид эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлсээр байна. Өчигдрийн байдлаар /2019.07.01/ сумын төв хүртэл нийт 20 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, үр дүнд хүрээгүй учраас мөн өдрийн 21:00 цагт түр зогсоожээ. Өнөөдөр 04.00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ