Грек дампуурах эсэхийг Брюссельд шийднэ

Хуучирсан мэдээ: 2015.06.23-нд нийтлэгдсэн

Грек дампуурах эсэхийг Брюссельд шийднэ

 

Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрас өчигдөр Брюссель хотод Евро мөнгөн тэмдэгтийг хэрэглэдэг 18 орны удирдагчидтай уулзав. Тэрээр Грек улс хямралаас яаж гарах талаар Европын томчуудтай хэлэлцээр хийх юм.

 

Энэ сарын 21-нд Ерөнхий сайл Алексис Ципрас Германы Канцлер Ангела Меркель, Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд болон Еврокомиссын дарга Жан-Клод Юнкертэй утсаар ярьж Афины зүгээс санал болгох асуудлыг ярилцсан байна. Энэ тухай Грекийн Засгийн газрын төлөөлөгч мэдээлэв. Еврокомиссын мэргэжилтнүүдийн нэг Мартин Сельмейер “Тивттер” хуудсандаа Брюсселийн уулзалт Грекийн асуудлыг нааштайгаар шийдэгдэхэд боломж нээж магадгүй хэмээн бичжээ.

 

Эдийн засаг, санхүүгийн хямралд нэрвэгдэж хүнд байдалд ороод байгаа Грек улс энэ сарын сүүлч хүртэл олон улсын зээлдэгчидтэй тохиролцоонд хүрэх ёстой. Хэрэв зээлдэгч нартай тохиролцож чадахгүй бол санхүүгийн дампууралд хүрч, Олон улсын валютын сангаас зээлсэн өрөө барагдуулж чадахгүйд хүрнэ. Европын комисс, Европын Төв банк, Олон улсын валютын сан Афины эрх баригчид эдийн засгийн шинэчлэл хийхийг зөвшөөрөхгүй тохиолдолд Грект санхүүгийн тусламж үзүүлэхээ зогсоох аж.

 

Грекийн Төв банкны тэргүүн саяхан тус улсын томоохон банкуудын удирдлагатай уулзахдаа “Хэрэв Брюсселийн уулзалт хэлэлцээр бүтэлгүйтвэл зургадугаар сарын 23-нд дампуурлын хар өдөрт бэлэн байхыг” тэдэнд сануулсан байна.

 

М.ХҮСЛЭН

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж