Юнионпэй карттай олон улсын аяллын улирал эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.07.02-нд нийтлэгдсэн

Юнионпэй карттай олон улсын аяллын улирал эхэллээ

Олон улсын аяллын улирал эхэлсэнтэй холбогдуулан ЮнионПэй интернэйшнл байгууллагаас ЮнионПэй карт эзэмшигчдэд зориулсан дараагийн урамшуулалт хөтөлбөр зарлагдлаа. Та гадаад улсруу бизнес аялал хийх, гэр бүлээрээ аялаж амрахаар төлөвлөж байгаа бол Капитрон банкны ЮнионПэй картыг сонгон авч, дараах урамшуулалд хамрагдахыг зөвлөж байна.

Та ЮнионПэй картаар дэлхийн 45 гаруй орны 30,000 гаруй худалдаа үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлж, 30% хүртэл хөнгөлөлт эдлээрэй. Энэхүү урамшууллын хөтөлбөр нь 2019.10.15-ны өдрийг дуустал үргэлжилнэ. /Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД-с үзнэ үү./

Капитрон банк нь 2016 оны 6 дугаар сард ЮнионПэй интернэйшнл байгууллагын гишүүн байгууллага болж, дэлхийн хаана ч ашиглагдах №1 өндөр хамгаалалтын технологи бүхий EMV чиптэй, TravelMate.ASIA хөнгөлөлтийн системд холбогдсон, доллар, төгрөг, юань гурвалсан валютын данстай ЮнионПэй картаа харилцагчиддаа хүргэж эхлэсэн.

TravelMate.ASIA нь Ази тивийн аялал жуулчлалын бүс нутагт байрлах 1200 гаруй худалдаа үйлчилгээний байгууллагыг өөрийн сүлжээнд холбож, хөнгөлөлт урамшууллыг үзүүлдэг давуу талтай. Капитрон банкны ЮнионПэй картын нүүр хэсэгт TravelMate.ASIA тэмдэглэгээ байх бөгөөд энэхүү тэмдэглэгээг байрлуулсан гадаадын ресторан, дэлгүүр, зочид буудал болон бусад үйлчилгээний газруудаас тус картаар худалдан авалт хийх бүрт давхар хөнгөлөлт эдлэхээс гадна олон төрлийн бэлэг, урамшууллыг авах юм.

Та бүхэн Капитрон банкны өөрт ойрхон салбарт хандан ЮнионПэй карт захиалан авахыг урьж байна.

Капитрон банк-Ухаалаг ирээдүйн зүгт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж