Дорнод Монголын талаар 36 градус хүрч халжээ

Хуучирсан мэдээ: 2019.07.02-нд нийтлэгдсэн

Дорнод Монголын талаар 36 градус хүрч халжээ

Дорнод Монголын талаар 36 градус хүрч халжээ

Тунадас: Өнгөрсөн долоо хоногт ихэнх нутгийг хамарсан дуу цахилгаантай бороо орж, нийт 114 мм хүртэл тунадас орсон байна. Үүнээс хамгийн их нь 24-нд Архангайн Эрдэнэмандалд 41.0мм, 27-нд Төв аймгийн Мөнгөнморьт, Хэнтийн Биндэрт 28.0мм, 28-нд Дорнодын Баян-Уулд 78.0мм, Халх голд 70.0мм, Хэнтийн Дадалд 53.0мм, Дархан хот орчмоор 34.3мм, Сэлэнгийн Орхонд 33,0мм, Орхонтуулд 28.0мм, 30-нд Хөвсгөлийн Баянзүрхэд 28.0мм, Өвөрхангайн Хархоринд 26.0 мм түр зуурын аадар бороо орсон байна.

Агаарын хамгийн их температур: Их нууруудын хотгор, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав, Дорнод Монголын талаар +30…+36 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +17…+22 градус, бусад нутгаар +25…+30 градус хүрч халсан байна.

Агаарын хамгийн бага температур: Зургадугаар сарын 26-наас 28-ны өдрүүдэд сэрүүсч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хүрэн бэлчир орчмоор -3…+3 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар +10…+15 градус, бусад нутгаар +6…+11 градус, бусад хугацаанд  Алтай, Хангай, Хөвсгөл, Хүрэн бэлчир орчмоор 0…+5 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар +16…+24 градус, бусад нутгаар +11…+17 градус хоносон байна.

Cалхи: Ихэнх нутгаар 7-12 м/с, дуу цахилгаантай түр зуурын борооны өмнө 18-22 м/с хүрч ширүүсчээ.

Улаанбаатар хот орчмоор: Зургадугаар сарын 27-нд 2.3мм, 29-нд 0.5 мм бороо, 25-нд 12.0 мм, 28-нд 14мм, 30-нд 6.0 мм түр зуурын дуу цахилгаантай бороо оржээ. Ихэнх хугацаанд 5-10 м/с салхитай байсан аж. Хугацааны сүүлчээр сэрүүсч, шөнөдөө +8…+10 градус, өдөртөө +13…+15 градус, бусад хугацаанд шөнөдөө +16…+18 градус, өдөртөө 24-ний өдөр +29…+31 градус хүрч халжээ.

Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж