Олон улсын олимпийн өдрийг тохиолдуулан Монголын хөнгөн атлетикийн холбоо (МХАХ), Монголын спорт сонирхогч, мастеруудын холбоо (МССМХ)-ноос олон улсын мастеруудын нээлттэй тэмцээнд амжилттай оролцсон ахмад тамирчин Төмөрбатын Цэрэндолгор (77 настай), Аюушийн Алтанцэцэг (59 настай) нарыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Индонезийн Жакарта, Малайзын Куала-Лумпур хотноо болсон тэмцээнд зээрэнцэг, жад шидэлт, бөөрөнцөг түлхэлтийн төрлөөр Т.Цэрэндолгор 6 алт, А.Алтанцэцэг 3 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн юм. Энэ үеэр А.Алтанцэцэгийг МҮОХ-ны "Алтан очир" одонгоор, Т.Цэрэндолгорыг МССМХ-ны "Тэргүүний ажилтан" цол, тэмдгээр шагналаа.
Ч.БОЛОР