ОХУ: Сүү, сүүн бүтээгдэхүүний борлуулалтад өөрчлөлт орлоо

Хуучирсан мэдээ: 2019.07.02-нд нийтлэгдсэн

ОХУ: Сүү, сүүн бүтээгдэхүүний борлуулалтад өөрчлөлт орлоо

ОХУ: Сүү, сүүн бүтээгдэхүүний борлуулалтад өөрчлөлт орлоо

2019 оны долдугаар сарын 1-нээс Орост зарагдаж байгаа сүү, сүүн бүтээгдэхүүний борлуулалтад өөрчлөлтөд орж байна. Шинэ өөрчлөлтөөр найрлагад нь сүүний тосыг өөр бүтээгдэхүүнээр орлуулсан болон орлуулаагүй бүтээгдэхүүнийг тус тусад нь ялгагдахуйцаар лангуун дээр тавьж борлуулах учиртай болж байгаа юм.

ОХУ-ын Засгийн газар энэ шийдвэрийг энэ оны нэгдүгээр сард гаргасан нь ийнхүү өчигдрөөс мөрдөгдөж эхэллээ.

Сүү, сүүн бүтээгдэхүүн борлуулж байгаа дэлгүүрүүд одоо “Сүүний тос оруулагчгүй”, “Сүүний тос орлуулагчтай” гэсэн тэмдэглэгээг хэрэглэгчдэд харагдахуйцаар бичиж өлгөн, лангуунуудыг ангилах болж байна.

Хүнсний бүтээгдэхүүний томоохон сүлжээ дэлгүүрүүд болох "Пятерочка", "Перекресток",  "Карусель", “Магнит” дэлгүүрүүд зохих өөрчлөлтийг аль хэдийнэ хийсэн гэдгээ мэдэгджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж