“Армия-2019” форумыг 800 мянган хүн үзэж сонирхжээ

Хуучирсан мэдээ: 2019.07.02-нд нийтлэгдсэн

“Армия-2019” форумыг 800 мянган хүн үзэж сонирхжээ

“Армия-2019” форумыг 800 мянган хүн үзэж сонирхжээ

Москва хот орчмын “Патриот” үзэсгэлэнгийн танхимд 2019 оны зургадугаар сарын 25-наас 30-нд олон улсын цэргийн техникийн уламжлалт үзэсгэлэн болж өнгөрлөө. Тав хоногийн хугацаанд үзэсгэлэнг 800 мянган хүн үзэж сонирхлоо хэмээн ОХУ-ын Батлан хамгаалах яамны Тэргүүлэх технологи, шинжлэх ухаан судлалын албаны дарга, хошууч генерал Андрей Гончаров "РИА Новости" агентлагт мэдээлэв.

Москвагаас гадна холбооны 26 субъектын 35 хотод салбар форум гарсан бөгөөд салбар форумыг 239 мянган хүн үзсэн байна.

Форумд гадаадын 16 орон оролцсон байна. Тухайлбал, Шри-Ланк, Энэтхэг, Хятад, Пакистан, Тайланд, Азербайжан зэрэг ОХУ-тай цэрэг, зэвсгийн хамтын ажиллагаатай орнууд оролцож, форумын үеэр бараг 100 гаруй хоёр талын уулзалт болжээ. Өнгөрсөн 2018 оны форумын үеэр 40 орчим уулзалт болж байжээ.

Форумд 1300 орчим цэрэг зэвсгийн үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж оролцож, 27 мянга гаруй цэргийн бүтээгдэхүүн, технологи танилцуулсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж