“Шөнийн музейд Хөсөгтөн” арга хэмжээний танилцуулга

Хуучирсан мэдээ: 2015.06.23-нд нийтлэгдсэн

“Шөнийн музейд Хөсөгтөн” арга хэмжээний танилцуулга

Чойжин ламын сүм музейгээс санаачлан “Авъяаслаг Азичууд” (Asian’s got talent) тэмцээний “Дэд” байрын шагналт “Хөсөгтөн” хамтлагтай хамтран “Шөнийн музейд Хөсөгтөн” ардын урлагийн тоглолт, арга хэмжээг 2015 оны 07 дугаар сарын 09-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Бид музейн үйлчилгээг сонирхолтой хэлбэрээр олон нийтэд хүргэх, музейг түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, олон талт соёлын арга хэмжээ зохион байгуулах бодит боломж байгааг дэлгэн харуулах зорилгоор 2011 оноос эхлэн жил бүр “Шөнийн музей” арга хэмжээг зохион байгуулж ирсэн бөгөөд жил ирэх тусам цар хүрээ нь өргөжиж байна. “Шөнийн музей-Хөсөгтөн” арга хэмжээг хэрэгжүүлснээр соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, мэргэжлийн урлагийн байгууллагуудтай бүтээлч хамтын ажиллагааг өргөжүүлэх, соёлын өвийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, олон нийтэд соёлын өвийг сурталчлах, бахархах, хайрлан хамгаалах сэдлийг төрүүлэх, үзэгчдийн урлагийн боловсролыг дээшлүүлэх, түүхэн үнэ цэнийг залуучуудад сонирхолтой хэлбэрээр таниулахын зэрэгцээ тэдний чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бий болгох зорилготой.

Энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирсэнээр Монголын түүх соёлын үнэт өв болох Чойжин ламын сүм музейн арвин баялаг сан хөмрөг, хосгүй үнэт бүтээлүүдийг үзэж мэлмий баясгахын зэрэгцээ музейн өвөрмөц тансаг орчинд тухлан “Хөсөгтөн” хамтлагийн ардын урлагийн тоглолтыг үзэж, сонирхох боломжтой юм.

Тус арга хэмжээний хөтөлбөр:

20:00-21:00 Чойжин ламын сүм музей үзэх
21:00-21:30 Арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаа
21:30-23:00 “Хөсөгтөн” хамтлагийн ардын урлагийн тоглолт
23:00-00:00 Шөнийн музей үзэх

Хүрэлцэн ирсэн зочид, үйлчлүүлэгч та бүхэн анхилуун үнэрт цэцэрлэгт тухалж, цагаан идээ, сайн чанарын дарс, амтат хөнгөн зууш зооглон нэгэн үдшийг тав тухтай, дурсамж дүүрэн өнгөрүүлэх боломжтой ба дээрх бүгд тасалбарын үнэд багтсан болно.

“Шөнийн музей-Хөсөгтөн” арга хэмжээний тасалбарын үнэ суудлын зэрэглэлээс хамааран 50,000-100,000 төгрөг байна.

Танд зөвлөхөд: Музей нь зүлэг болон байгалийн чулуун замтай тул эрхэм үйлчлүүлэгч та гутлаа тохируулж, дулаан хувцаслаж ирнэ үү.

Холбоо барих:

Монгол улс, Улаанбаатар хот
Сүхбаатар дүүрэг, I хороо
Гэндэнгийн гудамж

Утас: (+976 -11) 324788, 99026081

www.templemuseum.mn

www.facebook.com/pages/Choijin-Lama-Temple-Museum/

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж