Ли Жэ Ён
Өмнөд Солонгосын толгой группуудын нэг “Samsung”-ийн өв залгамжлагч өнөөдөр /VI.23/ телевизээр дамжуулан олон нийтээс уучлал гуйлаа. “Samsung Electronics” компанийн дэд захирал Ли Жэ Ён тус группын байгуулсан эмнэлэг титэм вирусын халдварын голомт болж олон нийтийн эрүүл мэндэд эрсдэл учруулсанд уучлал гуйсан байна. Өмнөд Солонгост титэм вирусаар 175 хүн өвчилсний бараг тал хувь нь “Samsung” эрүүл мэндийн төвд халдвар авсан аж.
Ли Жэ Ёны эцэг “Samsung Electronics”-ын захирал Ли Гон Хи зүрхний шигдээс өвчний улмаас жил гарангийн хугацаанд эмнэлэгт байгаа юм.
Өмнөд Солонгост титэм вирусын халдвартай 175 хүний 25 нь нас барж, 54 нь эдгэрсэн байна. Үлдсэн 94 хүн эмнэлэгт тусгаарласан эмчилгээ хийлгэж буйн 16 нь эрчимт эмчилгээний тасагт байгаа аж. Одоогийн байдаар титэм вирусын халдвартай байж магадгүй хэмээн сэжиглэсэн 2805 хүнийг тусгаарласан хэвээр ажиглаж байна.
Эх сурвалж: Agence France-Presse
Б.АНХТУЯА