“Мэргэжил бүхэн сайхан” аяны 3 дахь удаагийн “Бид эрин зууны эзэд” аяны нээлт боллоо

Хуучирсан мэдээ: 2019.04.04-нд нийтлэгдсэн

“Мэргэжил бүхэн сайхан” аяны 3 дахь удаагийн “Бид эрин зууны эзэд” аяны нээлт боллоо

“Мэргэжил бүхэн сайхан” аяны 3 дахь удаагийн “Бид эрин зууны эзэд” аяны нээлт боллоо

Хан-Уул дүүрэгт “ЗӨВ ХҮҮХЭД-ЗӨВ ИРЭЭДҮЙ” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд “МЭРГЭЖИЛ БҮХЭН САЙХАН” аяныг жил бүр уламжлал болгон зохион явуулдаг бөгөөд ахлах ангийн сурагчдад эрэлт ихтэй орчин үеийн мэргэжлүүдийг танилцуулах, судлуулах зорилгоор инженерчлэл, нано технологи, одон оронг сонгон “БИД ЭРИН ЗУУНЫ ЭЗЭД” нэрийн дор 5 чиглэлээр зохион байгуулахаар боллоо.

Аяны нээлт 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр дүүргийн Соёлын ордонд зохион байгуулагдаж нээлтийн үйл ажиллагаанд НИТХ-ын Төлөөлөгч Ё.Цацралтуяа, Хан-Уул дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч, Соёлын ордны дарга О.Анхбаяр, Хан-Уул дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ж.Ичинноров, Засаг даргын орлогч А.Амартүвшин, Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо, ЗДТГ-ын хэлтэс, албадын дарга нар болон ЕБС-ын удирдлагууд, ахлах ангийн сурагчид, багш эцэг эхчүүд, их дээд сургууль коллеж, МСҮТ-ийн багш нар зэрэг нийт 250 гаруй төлөөлөл оролцлоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж