Дуучин Б.Аззаяа “Lady Gaga”-ийн продюсертэй хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2019.07.02-нд нийтлэгдсэн

Дуучин Б.Аззаяа “Lady Gaga”-ийн продюсертэй хамтран ажиллана

Дуучин Б.Аззаяа “Lady Gaga”-ийн продюсертэй хамтран ажиллана

Хүүхдийн дуугаар олонд танигдаж, хамгийн сүүлд “Сүүн далай ээж” дууг шинэчлэн дуулсан нь олны таашаалд нийцсэн авьяаслаг залуу дуучин Б.Аззаяаг бид сайн мэднэ. Тэрбээр хоёр хоногийн өмнө болж өндөрлөсөн олон улсын тэмцээнд амжилттай оролцсон байна.

Б.Аззаяа энэ талаар өөрийн цахим хуудастаа “2019.6.30. Энэ өдөр амьдралд маань маш сайхан үйл явдал болсон сайхан өдөр болж өнгөрлөө. Анх удаа өөрийнхөө авьяас чадварыг сорьж оролцсон олон улсын тэмцээнд амжилттай оролцож, хоёр мянган хүүхэд залуусаас шилдэг 14-т үлдэж, дэлхийн хэмжээний шилдэг “ Lady Gaga -гийн продюсер “Adam H”, түүний баг хамт олонтой хамтран ажиллах гурван дуучны нэгээр сонгогдож чадсандаа маш их баяртай байна” хэмээн нийтэлжээ.

Түүний хувьд дөрвөн настайгаасаа эхлэн "Тавтай нойрсоорой" хэмээх дууг тун ч эвлэгхэн дуулсан нь өнөөг хүртэл хүүхэд багачуудын дунд хит хэвээр байна. Харин түүнийг хүмүүс жаахнаар нь сэтгэн, насанд хүрээгүй хэмээн эндүүрэх нь бий. Энэ нь түүнд багагүй төвөг уддаг тухай дурдаж байсан бяцхан охин энэ жил 21 нас хүрч, эх хүн болсон билээ. Гэр бүл зохиохоосоо өмнө R&B болон рок урсгалын дуу дуулж гарч ирэх тухайгаа ярьж байсан тэрбээр магадгүй цоо шинэ өнгө аястайгаар эргэн ирж ч мэдэх юм. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж