Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дүүргийн Боловсролын хэлтэстэй хамтран “Халх голын 80 жилийн ой”-г угтан дүүргийн ИТХ-ын даргын ивээл дор ЕБС-ийн сурагчдын дунд Уран зураг, Гар урлал, Эссе бичлэгийн уралдааныг 3 үе шаттай зохион байгуулж, өнөөдөр шилдэг хүүхдүүдэд шагнал гардууллаа.
Арга хэмжээнд ИТХ-ын дарга Б.Цэрэн, Төлөөлөгч Д.Батбилэг, Ч.Базарзаяа, О.Анхбаяр, Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо нар оролцож, шилдэг бүтээлийн эздэд ОХУ-ын Буриад улсын Селенгинский районы зуслан, Монгол Улсын “Найрамдал” цогцолборт үнэ төлбөргүй амрах эрхийг бичгийг гардуулж, цаашдынх нь амьдралд сурлагын өндөр амжилт хүсэн ерөөж баяр хүргэлээ.








Уран зургийн төрөлд:
1-р байр: Орхон Хасу дунд сургуулийн 5а ангийн сурагч Н.Ундрам
2-р байр: 18 дугаар сургуулийн 4а ангийн сурагч Д.Азжаргал
3-р байр: 34 дүгээр сургуулийн 5в ангийн сурагч А.Хишиг-Эрдэнэ
Тусгай байр: 32 дугаар сургуулийн 5а ангийн сурагч Г.Мөнгөлдэй
Гар урлалын бүтээлийн төрөлд:
1-р байр: 115-р сургуулийн 8а ангийн сурагч А.Золбаяр
2-р байр: 32 дугаар сургуулийн 7а ангийн сурагч Г.Ганбаяр
3-р байр: 34 дүгээр сургуулийн 7а ангийн сурагч Р.Номин-Эрдэнэ
Тусгай байр: Орхон хасу сургуулийн 8а ангийн сурагч А.Намундарь
Эссэ бичлэгийн төрөлд:
1-р байр: Орхон Хасу дунд сургуулийн 10а ангийн сурагч Б.Энхжин
2-р байр: 34 дүгээр сургуулийн 11б ангийн сурагч Э.Пүрэвдулам
3-р байр: 32 дугаар сургуулийн 10б ангийн сурагч Б.Хулан
Тусгай байранд: 59 дүгээр сургуулийн 11а ангийн сурагч Г.Саранчимэг нар тус тус шалгарлаа.
Ташрамд дурдахад дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь ОХУ-ын Буриад улсын Сэлэнгэ районтой гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд ах дүүгийн найрсаг хамтын ажиллагаатай бөгөөд энэ хүрээнд “Халх голын 1939 оны байлдааны ялалтын 80 жилийн ой”-г угтсан энэхүү арга хэмжээг нэгэн зэрэг зохион байгуулсан юм.