“Хангарид-2019” спортын 5 төрөлт тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

Хуучирсан мэдээ: 2019.05.29-нд нийтлэгдсэн

“Хангарид-2019” спортын 5 төрөлт тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

Нийслэл, дүүргүүдийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, Ажлын албаны албан хаагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “ХАНГАРДИ-2019” спортын 5 төрөлт тэмцээн Багануур дүүрэгт 2019 оны 05 дугаар сарын 24, 25, 26-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Энэ жилийн спорт тэмцээнд 10 багийн 330 гаруй тамирчид оролцож сагсан бөмбөг, волейбол, дартс, ширээний теннис, боулинг гэсэн 5 төрөлд хурд хүч авхаалж самбаа сорин өрсөлдсөн юм.

Багийн нийлбэр дүнгээр I байранд Сүхбаатар дүүргийн ИТХ-ын баг тамирчид, II байранд Багануур дүүргийн ИТХ-ын баг тамирчид, III байранд Чингэлтэй дүүргийн ИТХ-ын баг тамирчид тус тус шалгарлаа.

БОУЛИНГИЙН ТӨРӨЛД:

1-р байрт: Багануур дүүргийн ИТХ

2-р байрт Хан-Уул дүүргийн ИТХ

3-р байрт Чингэлтэй дүүргийн ИТХ

Шилдэг эрэгтэй тамирчнаар Багануур дүүргийн ИТХ-ын дарга С.Даваасүрэн

Шилдэг эмэгтэй тамирчнаар Багануур дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч Д.Шинэбаяр

ДАРТСЫН ТӨРӨЛД:

1-р байрт: Нийслэлийн ИТХ

2-р байрт: Сүхбаатар дүүргийн ИТХ

3-р байрт: Баянгол дүүргийн ИТХ

Шилдэг эрэгтэй тамирчнаар Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч Х.Хатанбаатар

Шилдэг эмэгтэй тамирчнаар Чингэлтэй дүүргийн ИТХ-ын мэргэжилтэн Б.Амгалан

САГСАН БӨМБӨГИЙН ЭРЭГТЭЙ ТӨРӨЛД:

1-р байрт: Баянгол дүүргийн ИТХ

2-р байрт Багануур дүүргийн ИТХ

3-р байрт Чингэлтэй дүүргийн ИТХ

Шилдэг тамирчнаар Баянгол дүүргийн С.Батболд

САГСАН БӨМБӨГИЙН ЭМЭГТЭЙ ТӨРӨЛД:

1-р байрт Багануур дүүрэг ИТХ

2-р байрт Налайх дүүргийн ИТХ

3-р байрт Чингэлтэй дүүргийн ИТХ

Шилдэг тамирчнаар Налайх дүүргийн н.Түмэнжаргал

ГАР БӨМБӨГ ЭРЭГТЭЙ ТӨРӨЛД:

1-р байрт Сонгинохайрхан дүүргийн ИТХ

2-р байрт Багахангай дүүргийн ИТХ

3-р байрт Багануур дүүргийн ИТХ

Шилдэг тамирчнаар Багахангай дүүргийн н.Батзориг

ГАР БӨМБӨГ ЭМЭГТЭЙ ТӨРӨЛД:

1-р байрт Багахангай дүүргийн ИТХ

2-р байрт Чингэлтэй дүүргийн ИТХ

3-р байрт Сонгинохайрхан дүүргийн ИТХ

Шилдэг тамирчнаар Багахангай дүүргийн н.Найгалмаа

ШИРЭЭНИЙ ТЕННИС ЭРЭГТЭЙ ТӨРӨЛД:

1-р байрт Сүхбаатар дүүрэг ИТХ

2-р байрт Налайх дүүрэг ИТХ

3-р байрт Баянгол дүүрэг ИТХ

ШИРЭЭНИЙ ТЕННИС ЭМЭГТЭЙ ТӨРӨЛД:

1-р байрт Налайх дүүргийн ИТХ

2-р байрт Багахангай дүүргийн ИТХ

3-р байрт Нийслэлийн ИТХ

ШИРЭЭНИЙ ТЕННИС ХОСЫН ТӨРӨЛД:

1-р байрт Сүхбаатар дүүргийн ИТХ

2-р байрт Багахангай дүүргийн ИТХ

3-р байрт Баянгол дүүргийн ИТХ-ын баг тамирчид тус тус байр эзэллээ.

ТЭМЦЭЭНДЭЭ АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН НИЙТ БАГ ТАМИРЧИДДАА БАЯР ХҮРГЭЕ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж