“Өсвөрийн сэргийлэгч-2019” тэмцээний нэгдүгээр шатны тэмцээний ялагч тодорлоо

Хуучирсан мэдээ: 2019.05.08-нд нийтлэгдсэн

“Өсвөрийн сэргийлэгч-2019” тэмцээний нэгдүгээр шатны тэмцээний ялагч тодорлоо

“Өсвөрийн сэргийлэгч-2019” тэмцээний нэгдүгээр шатны тэмцээний ялагч тодорлоо

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн 1,2 дугаар хэлтэс, Боловсролын хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран “Өсвөрийн сэргийлэгч-2019” нэгдүгээр шатны тэмцээнийг өнөөдөр буюу тавдугаар сарын 7-ны өдөр зохион байгууллаа.

Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Цэрэн, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ж.Ичинноров болон албаны бусад хүмүүс оролцов.

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Цэрэн тэмцээнийг нээж, Өсвөрийн сэргийлэгч сурагчдын нэгдүгээр шатны тэмцээндээ амжилтай оролцож,  дараагийн шатны тэмцээндээ Хан-Уул дүүргийнхээ нэрийг гаргаарай гээд цаашдын сурлага, хөдөлмөр, өсвөрийн сэргийлэгчийн их үйлсэд нь амжилт хүссэн юм.

Тус тэмцээн нь сургуулиудын хэмжээнд ажиллаж байгаа өсвөрийн сэргийлэгчдийн бүлгэмийн хууль эрхийн мэдлэгийг дээшлүүлэх, харилцан суралцах, идэвх санаачлагыг нэмэгдүүлэх, сургуулийн болон гэр бүлийн орчинд үйлдэгдэж болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй орчин бүрдүүлэх, бүлгэмийн үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр зохион байгуулагдаж байгаа арга хэмжээний нэг юм.

“Өсвөрийн сэргийлэгч-2019” нэгдүгээр шатны тэмцээн Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 9 сургуулийн Өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн 108 сурагчид оролцож, мэндчилгээ, Хууль эрх зүйн асуулт, гэрийн даалгаварт өгсөн сэдэвчилсэн тоглолт, Багийн ахлагч нарын асуулт хариулт, илтгэл зэрэг үе шаттайгаар өрсөлдлөө.Тэмцээний дүнгээр “Буянт-Ухаа” цогцолбор сургуулийн баг I байр 500000 төгрөг, 15 дугаар сургуулийн баг II байр 300000 төгрөг, 18 дугаар сургуулийн баг III байрт шалгарч 200000 төгрөг, Өргөмжлөлөөр тус тус шагнагдлаа.

Өнөөдрийн арга хэмжээний Тэргүүн байр эзэлсэн баг хамт олон Нийслэлийн “Өсвөрийн сэргийлэгч-2019” буюу хоёрдугаар шатны тэмцээнд Хан-Уул дүүргийнхээ нийт Өсвөрийн сэргийлэгч бүлгэмүүдээ төлөөлөн оролцох эрх авсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж