Хан-Уул дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгч А.Одбаяр, Боловсролын хэлтсийн Албан ба албан бус боловсрол хариуцсан мэргэжилтэн Д.Лхагвадэмбэрэл, ИТХ-ын Тэргүүлэгчдийн Ажлын албаны Захиргаа, зохион байгуулалтын хэлтсийн дарга П.Амартүвшин нар 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 26-р сургууль, 144-р цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа.
Дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгч болон албаны хүмүүс сургууль, цэцэрлэгийн орчин нөхцөлтэй танилцахаас гадна тулгамдаж буй асуудал, цаашид хийж хэрэгжүүлэх боломжтой ажлуудын талаар удирдлагуудтай уулзаж санал солилцлоо.
Холбоотой мэдээ