Хан-Уул дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч Г.Оюунтөмөр, 12-р хорооны Засаг дарга Д.Долгор нар ерөнхий боловсролын 10-р сургууль, 121, 190 дүгээр цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа. Дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт байрших сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай Төлөөлөгчид болон албаны хүмүүс танилцахаас гадна тулгамдаж буй асуудал, цаашид хийж хэрэгжүүлэх боломжтой ажлуудын талаар удирдлагуудтай уулзаж санал солилцлоо.