Хан-Уул дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч, 10-р хорооны Засаг дарга Ц.Чинзоригт, ИТХ-ын Төлөөлөгч, “Нийтлэг үйлчилгээний алба” ОНӨААТҮГ-ын захирал Ч.Базарзаяа, ИТХ-ын Тэргүүлэгчдийн Ажлын албаны Захиргаа, зохион байгуулалтын хэлтсийн дарга П.Амартүвшин, Боловсролын хэлтсийн Статистик мэдээ, хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Ц.Батбаяр нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ерөнхий боловсролын 135-р сургууль, 49, 219, 230, 250 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа.
Дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт байрших сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай Төлөөлөгчид болон албаны хүмүүс танилцахаас гадна тулгамдаж буй асуудал, цаашид хийж хэрэгжүүлэх боломжтой ажлуудын талаар удирдлагуудтай уулзаж санал солилцлоо.