Хан-Уул дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч, Засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил, Төлөөлөгч Ц.Ган-Эрдэнэ, ИТХ-ын Тэргүүлэгчдийн албаны Захиргаа, зохион байгуулалтын хэлтсийн дарга П.Амартүвшин, Боловсролын хэлтсийн Статистик мэдээ, хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Ц.Батбаяр нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Нийслэлийн Хан-Уул дүүргийн 134 дүгээр цэцэрлэг, 114 дүгээр сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлууд болон цаашид хийж хэрэгжүүлэх боломжтой ажлуудын талаар удирдлагуудтай уулзаж санал хүсэлтээ солилцлоо.
Ерөнхий боловсролын 114-р сургууль энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар спорт заал бүхий 4 давхар өргөтгөлийн барилга эхэлсэн бөгөөд ажлын явц хэвийн үргэлжилж байгаа тухай сургуулийн захирал хэлж байв. Харин 134-р цэцэрлэгийн хичээлийн А байр зориулалтын бус байранд хүүхэд хүлээн авсаар ирсэн бөгөөд шинэ барилын ажлыг эрчимжүүлж өгөхөд дүүргийн Төлөөлөгчдийг анхаарч өгөхийг хүсч байлаа.
Холбоотой мэдээ