Баяр наадмын Үндэсний бөхийн салбар хорооноос Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд учраа бөх нь сэргээшийн төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдож, давааг хүчингүй болгосон тул аймгийн арслан Б.Эрдэнэхүүд Улсын начин цол олгуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтсон. Мөн Улсын начин Ч.Хөхчирэнгэрт “Өсөх идэр” чимэг олгохоор зургадугаар сарын 19-ний өдрийн хурлаар шийдвэрлээд байсан билээ. Тэгвэл энэхүү шийдвэрийн дагуу шинэ цолтнууд наадмын өмнө нэмэгдлээ.
Өчигдөр/2019.06.30/ болсон “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний сорилго барилдаанд Улсын өсөх идэр начин Ч.Хөхчирэнгэр түрүүлж, Э.Баасанжав арслан үзүүрлэжээ. Барилдааны үеэр Ч.Хөхчирэнгэрт Монгол Улсын Шадар сайд, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин баяр хүргэсэн байна.
Хөвсгөл аймгийн Галт сумын харъяат, "Хөвсгөлийн хүчтэн бөхийн дэвжээ"-ний бөх, Монгол Улсын начин Ч.Хөхчирэнгэр "Өсөх идэр начин" болж, дэвжээний сорилго барилдаандаа одтой наадлаа.
Харин өнгөрсөн жилийн наадмын тавын даваанд Улсын гарьд Н.Ганбаатарт унасан аймгийн арслан Б.Эрдэнэхүүгийн Улсын начны цол олгохыг Ерөнхийлөгчид уламжлаад байгаа юм байна. Энэ талаар албан ёсны мэдээлэл гараагүй байна.
Холбоотой мэдээ