Цагдаа нар жагсагчдын эсрэг бороохой, чинжүүтэй шүршигч ашиглав

Хуучирсан мэдээ: 2019.07.01-нд нийтлэгдсэн

Цагдаа нар жагсагчдын эсрэг бороохой, чинжүүтэй шүршигч ашиглав

Цагдаа нар жагсагчдын эсрэг бороохой, чинжүүтэй шүршигч ашиглав

Хонконг Их Британийн колоничлолоос гарч, Хятадын мэдэлд очсоны 22 жилийн ойн өдөр буюу долдугаар сарын 1-ний Даваа гаригт тус улсад эсэргүүцлийн жагсаал үргэлжилж, жагсагчид замын хөдөлгөөнийг хааж, цагдаагийнхантай мөргөлджээ.

Даваа гаригийн өглөө жагсагчид Хонконгийн Засгийн газрын төв байрны эргэн тойрныг “бүсэлж”, хэд хэдэн гудамж талбайн хөдөлгөөнд саад учруулж буй тул тэднийг тараах зорилгоор цагдаа нар чинжүүтэй шүршигч, бороохой ашигласан байна.

Эх газрын Хятадад сэжигтэн шилжүүлэн өгөх тухай хуулийн төслийг эсэргүүцсэн жагсагчдын тэмцэл хэдэн долоо хоногийн турш үргэлжилж буй бөгөөд тус улсын эрх баригчид маргаантай дээрх хуулийн төслийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад буй юм. Жагсагчид Керри Ламыг албан тушаалаасаа буухыг удаа дараа шаардаж, маргаантай хуулийн төслийг бүрмөсөн зогсоож, зургадугаар сарын 12-нд баривчилсан идэвхтнүүдийг суллахыг хүсжээ.

Жагсаал болж буй газраас нэг километрийн зайд, Алтан Баосюань талбайд орон нутгийн засаг захиргаанаас зохион байгуулж буй ёслолын арга хэмжээ үргэлжилж байна. Аюулгүй байдлыг хангах үүднээс энэ жил уг баярыг өргөн дэлгэр тэмдэглээгүй, уригдсан зочдын тоо өмнөхөөсөө цөөн байгаа аж. Хонконгийн үзэсгэлэнгийн төвийн талбайд тус улсын төрийн далбааг мандуулж, төрийн дуулал эгшиглүүлэх ёслолд олон нийт анх удаа оролцоогүй бөгөөд арга хэмжээг дэлгэцээр шууд дамжуулан үзүүлжээ.

Хонконг 1997 онд Их Британийн колоничлолоос гарч, Хятадын мэдэлд очсоны 22 жилийн ойн арга хэмжээн хүрээнд туг өргөх ёслолд оролцсон Хонконгийн засаг захиргааны тэргүүн Кэрри Лам “Сэжигтнийг БНХАУ-ын талд шилжүүлэн өгөх тухай хуулийн төслийг батлахыг эсэргүүцсэн олныг хамарсан жагсаалаас үүдэлтэй дотоод улс төрийн хямралаас сургамж авч, удирдах арга барилаа өөрчилнө" гэж амласан байна.

Дээрх хуулийн төслийг эсэргүүцэн жагсагчид үдээс хойш эсэргүүцлийн гол ажиллагаагаа явуулахаар төлөвлөжээ. Хонконгийн төвд эмх журам сахиулахад хууль сахиулах байгууллагуудын 5000 ажилтныг дайчлах юм байна.

Эх сурвалж: Aljazeera

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж