ХУД-т гал гарч, гурван хүн угаартжээ

Хуучирсан мэдээ: 2010.07.21-нд нийтлэгдсэн

ХУД-т гал гарч, гурван хүн угаартжээ

ХУД-т гал гарч, гурван хүн угаартжээ
Саяхан 21.00 цагийн орчимд нийслэлийн Хан-Уул дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт орших 35А байранд гал гарчээ. Нийслэлийн онцгой байдлын газрын шуурхай бүлэг 105-д айлд гал гарлаа гэсэн дуудлага ирсний дагуу шуурхай бүлэг 105-ын гал унтраах анги яаралтай ирж, галыг унтраасан байна. Биднийг очиход гал унтраах ангийнхан галыг бүрэн унтраасан байсан боловч байшингийн дөрөв болон таван давхар угаар ихтэй байгаа учир оршин суугчдыг байшин руу нэвтрүүлэхгүй байлаа.

Таван давхар 35А байрны дөрвөн давхрын айлд гарсан галын улмаас тус байрны оршин суугчид байшингийн гадна сандарсан байдалтай байсан юм. Мөн угаартсан гурван хүнийг эмнэлэгт хүргэсэн гэв. Тэдний нэг нь болох 20 орчим настай эмэгтэйг байшин дотроос ухаан алдсан байдалтай гаргасан бөгөөд хиймэл амьсгал хийж, ухаан оруулаад эмнэлэгт хүргэсэн байна.

Гал унтраах ангийнхан байшин руу анх ороход гал гарсан айлын хоёр буйдан дүрэлзэн шатаж байсныг тэр даруйд нь унтрааж, аюулгүй болгосон бөгөөд байшин дотор угаартсан хүн байгаа эсэхийг шалгаж байв.

Хэргийн талаар тасгийн дарга С.Ганболдоос тодруулахад, Галыг бүрэн унтраасан. Одоогоор угаар ихтэй байгаа учир оршин суугчдыг дотогш оруулах боломжгүй байна. Угаартсан 60 орчим настай эмэгтэй, мөн 20 орчим насны эрэгтэй, эмэгтэй хоёр залууг эмнэлэгт хүргэсэн. Галын шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Шинжээчид шалтгааныг тодруулахаар ажиллаж байна” гэсэн юм.

С.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж