Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд үер буужээ

Хуучирсан мэдээ: 2019.07.01-нд нийтлэгдсэн

Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд үер буужээ

Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд үер буужээ

Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд өнөөдөр /2019.07.01/ үргэлжилсэн орсон борооны улмаас үеэр буужээ. Энэ талаар тус сумын Онцгой байдлын газраас асуухад “Өнөөдөр 14.59 цагаас 16.00 цаг хүртэл үргэлжлэн орсон борооны улмаас зарим жалга, даваа үертэй байна. Одоогоор хаагдсан зам даваа байхгүй, хүний эд хөрөнгөд хохирол учирсан хохирол байхгүй байна. Яг одоогийн байдлаар үерийн ус татарч байна” гэсэн тайлбарыг өглөө.

Мөн бусад аймгуудын нутгаар бороо орох төлөвтэй байгааг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлжээ. Тухайлба, Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орж салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 7-12 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ гэв.

 

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж