Ерөнхий сайд У.Хүрэлсүх Жон Болтоныг хүлээн авч уулзав | News.MN

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Жон Болтоныг хүлээн авч уулзав

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Жон Болтоныг хүлээн авч уулзав

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Жон Болтоныг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсад айлчилж буй АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, Элчин сайд Ж.Болтон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Талууд харилцан итгэлцсэн, найрсаг харилцааг стратегийн түвшинд хүргэх, энэ хүрээнд “Өргөтгөсөн иж бүрэн түншлэл”-ийг бэхжүүлэх, дээд, өндөр түвшний яриа хэлэлцээг үргэлжлүүлэх, улс төр, эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэх, “Монгол Улс, АНУ хоорондын эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн тухай” замын зураглалыг бодитойгоор хэрэгжүүлэх, шинэ салбаруудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хуулийг АНУ-ын Конгрессоор батлуулах болон бусад асуудлаар санал солилцов.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ нь Монгол Улсын чухал гуравдагч хөрш, ойрын түнш орон гэдгийг онцолж, АНУ-тай явуулж буй харилцаандаа өндөр ач холбогдол өгч ирснийг тэмдэглэв.

АНУ нь Монгол Улсад өрнөсөн ардчилсан өөрчлөлт, шинэчлэлийг бататгах, зах зээлийн эдийн засагт шилжин, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгэм байгуулах, тулгарч буй сорилт, бэхшээлийг даван туулахад эхнээс нь тууштай дэмжиж ирсэнд талархав.

Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацитай байгуулсан Хоёр дахь компакт гэрээний хэрэгжилт, ач холбогдлыг өндрөөр үнэлдэгээ илэрхийлэв.

Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, Дэд Ерөнхийлөгч М.Пэнс нар Монгол Улсад айлчлах урилгатайг Ерөнхий сайд нотлов.

АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, Элчин сайд Ж.Болтон Монгол Улсад айлчилж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, Дэд ерөнхийлөгч М.Пенсийн мэндчилгээг Ерөнхий сайдад уламжлав. АНУ нь Монгол Улсыг тус бүс нутаг дахь чухал түнш, дотны анд хэмээн үздэг гээд Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэхийн төлөө байдгаа тэмдэглэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

irgen 2019-07-01 59.153.84.70

manai kuuk yum oilgoj bga bolow uu?

Avatar

TTJVCO shalgaarai 2019-07-01 202.179.24.214

TTJVCO шалгаачээ . Монголыг дампууруулж байгаа газар даа

Avatar

АХ НЬ НЭГ ЮМ АСУУЯ?! 2019-07-01 49.190.155.175

ЭНЭ ХАМГИЙН НААНА СУУЖ БАЙГАА ХОГ ЧИНЬ ШОРОНД БАЙХ ЁСТОЙ ЧAЦГА БИЗДЭЭ?

Avatar

Зочин 2019-07-01 202.21.109.88

ХАРИН ТИЙМ

Avatar

Зочин 2019-07-01 202.179.31.9

Болтон эрхэм дэлхийн улс төрч наадах нь жалгын мэдрэл мөн таарвааа ццццц

Avatar

Зочин 2019-07-01 202.21.109.88

БАЙГАА ЗҮЙЛЭЭРЭЭ БАЯН ХАХА

Avatar

Зочин 2019-07-01 202.21.109.88

ТРАМП МАЙКЛ ПЕНС ЁСТОЙ УУЛЗАМААР САНАГДААД БАЙСАН

Avatar

Зочин 2019-07-01 202.21.109.88

БАС МАЙКЛ ПОМПЕО

Avatar

Зочин 2019-07-01 202.21.109.88

МАЙК ПЕНС Ш ДЭЭ

Avatar

Зочин 2019-07-01 49.190.155.175

МАЙК ПЕНУС ШДЭЭ

Avatar

Зочин 2019-07-01 202.21.109.88

МАНАН-ГИЙН ҮН ИНГЭЖ БИЧНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж