Урин дулааны үе, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд аялал зугаалгаар явахдаа гол усны ойролцоо хүүхдээ хараа хяналтгүй орхисноос ус руу орж осолдох тохиолдол гардаг. Тодруулбал, зургадугаар сарын 29-ны өдрийн 19.00 цагийн орчимд Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт нэг болон гурван настай хоёр эрэгтэй хүүхэд Жавхлан голын эрэг орчимд тоглож байгаад усанд живж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Уг хэргийг Хэнтий аймгийн цагдаагийн газарт шалгаж байна. Иймээс эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа дээшлүүлж гол усны ойролцоо тоглуулахгүй байхыг сэрэмжлүүлж байна.
Э.АРИУН
Холбоотой мэдээ