Авто спортын "Формула-1" уралдааны энэ 2019 оны ес дэх гараа өнгөрсөн амралтын өдөр Австри улсад боллоо. Энэ жилийн ДАШТ-н эхэлснээс хойш Л.Хэмилтон тогтмол эхний хоёр байранд шалгарч байсны дээр зургаан удаад нь тэргүүн байр эзлээд байсан. Гэвч түүний ялалтын цуврал “Ред Булл” багийн Нидерланд залуу М.Верстаппен зогсоолоо.
Австрийн гранпригийн байрлал тогтоох гараанд “Феррари” багийн Ч.Леклерк хамгийн хурдан байж пол-позишн эрхийг авсан. Ням гарагт ч Польш нисгэгч Ч.Леклерк шилдэг уралдаанаа үзүүлсэн бөгөөд уралдааны эцсийн мөчид М.Верстаппентай хүчтэй өрсөлдөөн үзүүлж дэд байранд шалгарсан. “Ред Булл” багийн М.Верстаппен Австрийн гранприд түрүүлснээр яг жилийн дараа ялалт байгуулж байна. Тэр одоогоос жилийн өмнө мөн Австрийн гранприд түрүүлж байсан. Австрийн гранприд формула-1 уралдааны ирээдүй болсон залуус тэргүүллийн төлөө өрсөлдсөн бол В.Боттас тэдэнтэй хамт шагналын тавцан дээр гарчээ. Тэгвэл Л.Хэмилтон 5, С.Феттел 4-р байранд шалгарсан байна.
Б.БЯМБАБАЯР